Вакцины бүрэн тунгаа хийлгээгүй бол шинжилгээ өгч зорчино
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хөл хорио
сулруулсантай холбоотойгоор аймгийн Онцгой комисс баасан
гарагт хуралдаж, зарим үйлчилгээг
Тухайлбал, зах худалдааны төв, үйлчилгээний газруудын
ажиллах цагийн хуваарийг 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зуны цагийн
хуваарьт
оруулж, танхимын сургалтыг 10-аас илүүгүй хүнтэй явуулахыг зөвшөөрөв.
Вакцины бүрэн
тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэд шинжилгээ өгөхгүй зорчиж болох бөгөөд
гэрийн ажиглалтад тусгаарлагдахгүй байж болно. Харин вакцины бүрэн тунгаа хийлгээгүй иргэд халдвартай бүсээс шинжилгээ өгч ирэх ба 14 хоног гэрийн ажиглалтад тусгаарлагдах юм.
17 хүртэлх насны хүүхдүүд шинжилгээ өгөхгүй зорчиж болох ч халдвартай бүсээс ирсэн бол гэрийн ажиглалтад 7
хоног байна.
Арвайхээр, Сант, Баян-Өндөр, Хархорин сумаас хөдөлгөөнд оролцох
иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ба халдваргүй сумдаас ирэх иргэд шинжилгээ өгөх
шаардлагагүй
аж.
Согтууруулах ундаа
худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд 5
дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 18 хүртэлх спиртийн сул агууламж бүхий
согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.
Үзвэр үйлчилгээний
байгууллагууд болон олон нийтийг хамарсан хурал цуглаан, өргөтгөсөн болон
үзэсгэлэн худалдаа, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, усан бассейн, спорт
заал, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, баар, караоке, хурим найр,
цайллага, хүлээн авалт, нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб, гэр бүлээс
бусад аялал зугаалга, амралт сувиллын үйл ажиллагааг хязгаарлаад байна.