"Би хүчирхийлэлгүй нийгмийг бүтээгч" гэрэл зургийн уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-22 21:25:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Би хүчирхийлэлгүй нийгмийг бүтээгч" гэрэл зургийн уралдааныг Өмнөговь аймгийн “Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөрийн хүрээнд зарлажээ.

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар хамтран “Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд иргэн бүрийн оролцоо” сарын аяныг энэ сарын 10-ны өдрөөс ирэх сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна.

Цар тахлын энэ цаг үед гэрэл зураг сонирхогч өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн, авьяас чадварыг нээн хөгжүүлж, зургаар дамжуулан гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг зарлажээ.

Уралдаанд оролцохыг хүсэгч 86911900 утсаар холбогдож лавлах зүйлээ асууж болох аж.

相关新闻