Дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг хоёр цагаар уртасгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-22 14:43:26

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг хоёр цагаар уртасгалаа.

Коронавирусний халдварын улмаас зарим газруудын ажиллах цагийн хуваарьт аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өөрчлөлт оруулж, 10.00-18.00 цагт ажиллаж байсан. Тэгвэл энэ сарын 22-ноос эхлэн дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудын ажиллах хуваарийг 10:00-22.00 цаг болголоо. 

18-аас дээш градустай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон хэвээр байна. Харин фитнес, алжаал тайлах төвүүдийн үйл ажиллагааг тодорхой зөвлөмжийн дагуу нээхээр болжээ. 

相关新闻