Бараа, үйлчилгээний дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.6 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний дундаж үнэ өмнөх оны
мөн үеийнхтэй харьцуулахад 7.6 хувиар өсжээ.
Барааны бүлгээр
авч үзэхэд хүнсний бараа, согтууруулах бус ундаа 18 хувь, хувцас, бөс бараа,
гутал 7.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 12, соёлын бараа, үйлчилгээ
6.5, бусад бараа үйлчилгээ 12 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэхэд Засгийн
газрын шийдвэрээр ОХУ-аас Цагааннуур боомтоор дамжин орж ирэх бараа
бүтээгдэхүүний импортыг хязгаарласан, дизель түлшний үнэ 15,6 хувиар, бензиний
үнэ 2,6 хувиар өссөн, бизнес эрхлэгчид хөл хориог далимдуулж үнээ өсгөсөн, иргэд
хүүхдийн мөнгө, төрөөс үзүүлсэн мөнгөн тусламжуудыг зах зээлд шууд нийлүүлсэн
зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.