Палеонтологийн хүрээлэнгийн цахим нээлттэй өдөрлөг болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-05-19 13:01:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн цахим нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэллээ.


Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Бага чуулган, төрөлжсөн академиас санаачлан “Мэдлэгээр дархлаагаа дэмжье” цахим өдөрлөгийг 5 дугаар сараас эхлэн зохион байгуулж буй.


Сар бүр 3 хүрээлэн өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүн, нээлт, бүтээл, туурвилыг олон нийтэд танин мэдүүлэх, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх зорилгоор шинжлэх ухааны танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа юм.

Энэ онд шинжлэх ухааны салбарын 26 хүрээлэн, төв үйл ажиллагаагаа танилцуулна. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн цахим нээлттэй өдөрлөг гурван өдөр үргэлжлэх юм.


相关新闻