Улаанбаатар хотоос Арвайхээрт ирсэн иргэнээс халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-18 17:15:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 17-ны өдөр 678 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс PCR шинжилгээний сорьцыг 473 хүнээс авахад 470 нь сөрөг, гурван эерэг тохиолдол бүртгэгдлээ.

 

Баян-Өндөр суманд батлагдсан голомтоос эх үүсвэртэй 2, Арвайхээр суманд Улаанбаатар хотоос буяны ажилд оролцохоор ирсэн 1 иргэнээс тус тус халдвар илэрчээ.

Түргэвчилсэн шинжилгээнд 205 хүнийг хамруулахад бүгд сөрөг гарсан байна. Сүүлийн 24 цагт 9 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Мөн энэ хугацаанд 17 хүн тусгаарлах байрнаас гарч, 12 хүн нэмэгджээ. Гэрийн ажиглалтад 436 хүн байна.

 

 

相关新闻