“Greenpeace”: Их Британийн хуванцар хаягдлыг Туркт хаяж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-05-18 13:53:30

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хуванцар хаягдлыг Турк руу экспортолж, дараа нь хууль бусаар хаяж шатааж байна гэж “Greenpeace” байгууллагын тайланд мэдээлжээ.


Тус байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд Их Британийн хуванцар хаягдлын 40 орчим хувь буюу 210 мянган тонныг Турк руу илгээсэн байна. Харин тэдгээрийн заримыг нь дахин боловсруулахын оронд зам, талбай, усанд хаясан байжээ.


Greenpeace” энэ асуудлыг хяналтдаа авахыг Их Британийн Засгийн газарт уриалсан байна. Мөн Турк улс нь Европын “хуванцар хаягдлын хамгийн том цэг” болж буйг анхааруулжээ.


Тус байгууллага Туркийн өмнөд нутгийн 10 хэсэгт шалгалт хийхэд бүгдээс нь Их Британийн супермаркетууд, жижиглэн худалдаа эрхлэгчдийн тараадаг гялгар уут, савлагаанууд олдсон байна.


Мөн коронавирусний антигений шинжилгээний баглаа боодол олдсон нь хог хаягдлыг дор хаяж нэг жил гаруйн дотор хаясныг харуулсан гэж тайланд дурджээ. 

相关新闻