"Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна" сэдэвт илтгэлийн уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, аймгийн
Цагдаагийн хэлтэс, аймгийн БОАЖГ хамтран дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар
сарын 25-ныг хүртэл “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна"
сэдэвт илтгэлийн уралдаан зарлажээ.
Уралдаанд Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид болон уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн оюутнууд оролцох боломжтой аж.
Уралдааныг Монгол Улсад Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн Ажлын албанаас хэрэгжүүлж буй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн
арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байна.