Шинэжинст суманд хамгийн дулаан, Хатгал суманд хүйтэн байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-05-17 16:16:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй их температур энэ оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Шинэжинст суманд бүртгэгдсэн бөгөөд +29.6 хэм хүрч дулаарчээ. Харин Хөвсгөл аймгийн Хатгал суманд -21.6 хэм хүйтэрсэн нь үнэмлэхүй бага температур аж.


ЦУОШГ-ын мэдээлснээр, өнгөрсөн сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 27.0 мм-т хүрсэн байна.

Харин салхины үнэмлэхүй их хурд Дундговь аймгийн Мандалговь сумын нутгаар түр зуур 34 м/с-д хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

相关新闻