Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд агуулагдах антибиотекийг шинжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Баян-Өндөр сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг хөдөө аж ахуй болон мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах антибиотекийн хэмжээг шинжлэх оношлууртай боллоо.
Үүнийг Хүнс, хөдөө аж ахуйн газар орон нутгийн хөрөнгөөр авч өгчээ. Нийт 30 сая төгрөгийн өртөг бүхий уг оношилгооны аппарат нь 16 төрлийн шинжилгээ хийнэ. Тодруулбал, төмс, хүнсний ногоонд агуулагдах химийн бордоо, мах, махан бүтээгдэхүүнд агуулагдах вакцины үлдэгдэл зэргийг шинжилнэ. Эдгээр төхөөрөмжийг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, чанар, хүртээмжийн хүрээнд нийлүүлсэн гэж ХХААГ-ын дарга онцоллоо.
Эл төхөөрөмж нь суурин болон зөөврөөр ашиглах боломжтой. Сургуулийн Үдийн цай хөтөлбөр, махны үйлдвэр, хүнсний ногоо худалдаалдаг бөөний төв зэрэгт дуудлага, захиалгаар очиж шинжилгээ хийнэ. Ингэснээр иргэд бордоо ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс урьдчилан сэргийлж чадах юм.
Б.Оюун-Эрдэнэ