Орхон аймгийн ОБГ-ыг бүсийн төв болгон өргөтгөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Онцгой байдлын газар нь парк шинэчлэлийг 2014 оноос эхлэн хийсэн бөгөөд улсад цөөн байдаг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад байна. Түүнчлэн саяхан Засгийн Газар “Орхон аймгийн ОБГ-ыг бүсийн төв болгон өргөтгөх тухай” тогтоолыг баталсан байна. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажил хангагдаж байгаа ажээ.
Жил бүрийн зургаадугаар сарын 20-нд Онцгой байдлын алба бие даан үйл ажиллагаа явуулах болсоны түүхт ой тохиодог. Энэ өдөр Орхон аймгийн ОБГ-ын зургаан алба хаагч цол нэмлээ.
Мөн ажил үүргээ сайн биелүүлж байгаа алба хаагчдаа урамшууллаа. Орхон аймгийн ОБГ нь 200 гаруй алба хаагчтай. Үүний 35 нь офицер бүрэлдэхүүн ажээ. Тус аймгийн хэмжээнд Гал унтраах гурван анги ажилладаг юм.
Б.Оюун-Эрдэнэ