Япон нар, салхины эрчим хүчний хувь хэмжээг 40 хувьд хүргэхийг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-14 15:47:31

ТОКИО. /Asahi/. Японы Засгийн газар нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хувь хэмжээг 2030 он гэхэд 40 хувьд хүргэхийг зорьж байна.


Энэ тухай Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам мэдээлжээ.  


Өнөөг хүртэл Японы эрх баригчид эрчим хүчний хувь хэмжээг 2030 он гэхэд 22-24 хувьд хүргэх зорилтыг тавьсаар иржээ. Одоогоор сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ 18-хан хувийг эзэлж байгаа учир 10 хүрэхгүй жилийн хугацаанд энэ үзүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм.


Түүнчлэн төлөвлөгөөний дагуу атомын станцууд 2030 он гэхэд хэрэглэсэн эрчим хүчний 20 орчим хувийг боловсруулах ёстой. Ингэхийн тулд 30 орчим реакторыг ажиллуулах шаардлагатай аж. 

相关新闻