Үржлийн малд үзлэг ангилалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-11 15:09:06

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга үржлийн малд үзлэг, ангилалт хийж, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ахлуулан байгуулсан бөгөөд Монгол Улсын Төрийн соёрхолт мал зүйч О.Мэдэхгүй, Г.Алтангэрэл болон Хүнс хөдөө, аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд бүрэлдэхүүнд нь орсон байна. Үржлийн малын үзлэг, ангилалтыг бод малд энэ сараас эхлэн зургадугаар сарын 1-нийг өдрийг хүртэл, бод малд 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд хийх юм.

Дашинчилэн сумын нутгийн монгол хонь, Бүрэгхангай сумын “Бүрэгхангай” үржлийн хэсгийн хонь, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын “Сэлэнгэ” үүлдрийн үхэр зэрэг 7800 толгой үржлийн малд ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. 

相关新闻