Казакстан улсад тэтгэлгээр суралцахыг урив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ2016-2017 онд Казакстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит тэтгэлгээр тус улсын Төрийн захиргааны академид суралцах хүсэлтэй хүмүүсийг Төв аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс бүртгэж байна.
Төрийн захиргааны академид /The Academy of Public Administration under the President of the Republic of Kazakhstan/ "Төрийн захиргаа, орон нутгийн удирдлага" сэдвээр магистрын зэрэг хамгаалах хүсэлтэй хүмүүс нэг жилийн тусгай хөтөлбөрт сургалтад хамрагдахдаа виз, онгоцны тийз, дотуур байр, эрүүл мэндийн даатгал болон амьжиргааны зардлаа даалгах юм. Иймд орос, англи хэлээр академик түвшинд ойлгох чадвартай, төрийн албанд нэгээс доошгүй жил ажилласан иргэд төрийн албан хаагчийн анкет, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, академид орохыг хүссэн шалтгаанаа /орос хэл дээр/ эссэ бичээд, 2016 оны 06 дугаар сарын 23 гэхэд ТАЗСЗ-д ирүүлсэн байх юм.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг