Япон “AstraZeneca”, “Moderna”-гийн вакциныг энэ сард бүртгэж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /Reuters/.
Японы Засгийн газар “AstraZeneca”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд тавдугаар сарын 20-ны орчимд
зөвшөөрөл олгож магадгүй байна гэж “Nikkei” сонин өнөөдөр мэдээлжээ.
Япон улсад одоогоор
“Pfizer”, “BioNTech” компанийн вакциныг л хэрэглэж байгаа юм.
Бусад вакцинд зөвшөөрөл олгох асуудлыг энэ сарын эцсээр хэлэлцэх төлөвтэй
байгаа боловч цаг хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Ерөнхий сайд Сүга
Ёшихидэ Токиогийн Олимпын наадам долоодугаар сарын 23-нд эхлэхээс өмнө 126 сая
хүн амаа дархлаажуулахад хүрэлцэх вакциныг зургаадугаар сар гэхэд татан авахаа амласан
билээ.