Олон мал элс, цасанд дарагджээ
ФОТО МЭДЭЭ
Дундговь /МОНЦАМЭ/. 5 дугаар сарын 5-ны 8:00 цагаас зургааны 20:00 цаг
хүртэл Дундговь аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, олон мал элс,
цасанд дарагдлаа.
Тодруулбал, Говь-угтаал суманд 17,0 мм, Цагаандэлгэрт 6,0 мм, Гурвансайхан, Дэрэн суманд 0,2 мм цас орж, Говь-Угтаал,
Гурвансайхан, Өндөршил, Өлзийт сумын нутагт салхины хүч 28 м/с, бусад сумаар
16-24 м/с хүрч, нутгийн зүүн хэсгээр цасан болон шороон шуурга, бусад нутгаар
хүчтэй шороон шуурга шуурчээ.
Шороон ба цасан шуурганы улмаас малчдын малын хашаа
хороо, олон мал элс, цасанд дарагджээ. Зарим суманд төрийн албан хаагчид малчдад
тусалж байна.
Аймгийн Онцгой комиссоос элс, цасанд хэдий хэмжээний мал дарагдаж, ямар хохирол гарсан талаар тодруулахад, одоогоор тодорхойлох боломжгүй, сум бүр хохирлыг тодорхойлох ажлыг зохион байгуулж байна гэлээ.



















