Баян-Өндөр суманд шуурхай баг томилон ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 426 иргэнээс PCR шинжилгээ авахад 2 тохиолдол нэмж батлагдлаа. Эдгээр нь Арвайхээр суманд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд нэг нь 204 дүгээр байрнаас, нөгөө нь 13 дугаар багт гарсан голомттой холбоотой байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 370 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Сант суманд нэг, Баян-Өндөр суманд нэг иргэний хариу эерэг гараад байна.
Баян-Өндөр суманд бүртгэгдсэн тохиолдлын хувьд эх үүсвэр тодорхойгүй байгаа учир АОК-оос Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд, алба хаагчид, тархвар судлаач эмч нарын бүрэлдэхүүнтэй шуурхай багийг томилон ажиллуулж байна.