Арвайхээр сум иргэдийнхээ 48 хувийг дархлаажуулаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын хэмжээнд 18-аас
дээш насны 21600 иргэнээ дархлаажуулах зорилттой ажиллаж байгаагаас өнөөдрийн
байдлаар 48.8 хувийг хамруулаад байна.
Тухайлбал, 5 дугаар сарын 3-нд 3116, 5 дугаар сарын 4-нд 2992, 5 дугаар сарын 5-нд 4220 буюу нийт 10328 иргэнийг вакцины бүрэн тунд хамруулжээ. Маргааш үлдсэн иргэдээ хамруулж эхлэх
бөгөөд багийнхаа харьяаллын дагуу 10 цэгт очин вакцин хийлгэх боломжтой аж.