Осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл 3 дугаар багийн Тэгш булан гэдэг газарт Сэлэнгэ мөрнийг гаталж явсан 10 иргэний завь хөмөрч, 7 хүн осолдсон бөгөөд 4 хүний цогцсыг олж Цагдаа болон Шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэж өгсөн.
Осол болсон газраас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр хүртэл усаар 985 км газар эрлийг зохион байгуулан ажилласан байна. Тус газарт их хэмжээний цас орж, Сэлэнгэ мөрний усны түвшин 2 метр орчим нэмэгдэн үзэгдэх орчин муу, эрлийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон байна. Иймээс ар гэрийн хүмүүстэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.