"Булган ундрага", "Монгол алт" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 39 ХК-ийн 1,341,748,344 төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 сая хувьцаа арилжлаа. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Монгол алт" ХК (ERS+13.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" (TAV-11.11%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL-8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 1,340,146 нэгж эрхийг нийт 397.4 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 2.4 хувиар буурч, 36859.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,725,021,829,434 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.