Орос, Монголын хил орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА. /TASS/. Даваа гарагт Орос, Монголын хил орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлэв.
Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос /225 мянга орчим хүн амтай/ баруун өмнө зүгт 269 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун өмнө зүгт 23 км-ийн зайтай газар 10 км-ийн гүнд байсан байна.
Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн талаар мэдээ байхгүй байна.
ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрхүү мужийг хариуцсан газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр, "тус мужийн хэд хэдэн хотын оршин суугчдад газар хөдлөлт мэдрэгджээ".