ОХУ-д халдварын шинэ тохиолдлын тоо буурсаар байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /RT/. ОХУ-д сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 8489 шинэ тохиолдол илэрлээ гэж тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
ОХУ-ын 82 бүс нутагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүмүүсийн 13.8 хувь нь өвчний клиник шинж тэмдэггүй байжээ. Халдварын хамгийн олон тохиолдол Москва (2635), Санкт-Петербург (704) хотуудад, мөн Москва муж (641), Ростов, Воронеж мужуудад бүртгэгдсэн байна.
Нэг хоногийн дотор коронавирусний халдвараар 336 хүн нас барсан бол 6367 хүн эдгэрчээ. Нэг өдрийн өмнө “SARS-CoV-2” вирусний халдварын шинэ тохиолдол 8697 байсан бол тавдугаар сарын 1-ний өдөр 9270 тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 4 831 744 тохиолдол илэрчээ.