Унгирал гаргахгүйн тулд улиасанд тариа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн модлог ургамлын дийлэнх нь улиас байдгаас улбаатай жил бүрийн өдийд унгирал, буюу модны хөвөн хийсэж, харшил сэдрээдэг.
Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгийн 19 мянга орчим нь эм улиас. Унгирал гаргахгүйн тулд 2019 оноос улиасыг хэлбэржүүлж эхэлжээ. Энэ жил хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын 15-наас
эхэлж, 240 байршилд 20 мянган
улиас, 5000 хайлаас хэлбэржүүлээд
байгаа аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын
албаны дарга Т.Гантөмөр Нийслэлийн
удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлэхдээ, “Олон
улсын туршлагыг харахад, унгирал гаргахгүйн тулд тариа тарьдаг. 20 мянган улиасыг тарихаар болж, хөрөнгө мөнгийг
шийдсэн” гэжээ.