БНАСАУ-тай цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэх чиглэлд хамтран ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/.
Вашингтоны засаг захиргааг Пёньянтай
цөмийн хэлэлцээгээ аль болох ойрын хугацаанд үргэлжлүүлэхэд нь хувь нэмрээ оруулахын
тулд АНУ-тай хамтран ажиллана гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/ өнөөдөр мэдэгджээ.
“БНАСАУ-тай
өрнүүлэх цөмийн хэлэлцээгээр “томоохон тохиролцоонд” хүрэхийг чухалчлахгүй ч Солонгосын
хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замыг эрэлхийлнэ” гэж АНУ баасан
гарагт мэдэгдсэн юм.
“БНСУ, АНУ энэ
сард товлоод буй төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, ГХ-ийн сайд нарын
уулзалтынхаа үеэр БНАСАУ-ыг чиглэсэн бодлогын талаар үргэлжлүүлэн зөвшилцөнө”
гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ.
БНСУ-ын
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар энэ сарын 21-нд уулзаж,
БНАСАУ-ын цөмийн асуудлын талаар болон Сөүл-Вашингтоны эвслийг бэхжүүлэх арга
замын талаар хэлэлцэх юм.
АНУ-ын
Ерөнхийлөгч асан Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын 2019 оны
хоёрдугаар сард болсон хоёр дахь дээд хэмжээний уулзалт тохиролцоонд
хүрэлгүйгээр өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон
билээ.