Намнангийн арын постоор орж ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-30 21:46:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 86 сорьцод  PCR шинжилгээ хийснээс 1 тохиолдол батлагдсан байна. Намнангийн арын постоор Улаанбаатар хотоос зорчин ирсэн нэг иргэнээс коронаирусний халдвар илэрсэн тул хамт ирсэн 3 иргэнийг "Эдэлвайс" зочид буудалд  тусгаарласан байна.

Тус аймагт батлагдсан 68 тохиолдлын 60 нь эдгэрч, гэрийн ажиглалт тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 3, Рэнчинлхүмбэ суманд 4, Чандмань-Өндөр суманд 1 нийт 8 иргэн эмчлүүлж байгаагийн зургаа нь хөнгөн,  хоёр нь хүндэвтэр байгаа аж. Аймгийн хэмжээнд 818 иргэн тандалтад байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


相关新闻