Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-20 08:21:57

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Тавантолгойн цахилгаан станц төсөл”ийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай зэрэг нийт 10 асуудал хэлэлцэх юм.

Мөн оны эхний хагас жилд Засгийн газрын “1111 төв”-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулах аж.

Б.Туул

相关新闻