Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
Бусад нутгаар
бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж,
бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар +21-+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн
бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +34-+39 градус,
бусад нутгаар +29-+34 градус дулаан байна.
Ихэнх нутгаар энэ сарын 24-нийг хүртэл +30 градусыг давж, 25-26-нд нутгийн зүүн хагаст нэмж халж уулархаг
нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нарших, аянга,
цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.