Ирэх сарын 8-ныг хүртэл хөл хориог сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-25 22:56:48
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 5 дугаар сарын 8-ныг хүртэл хөл хориог сунгахаар боллоо.
Төв суурин газарт 18:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл автомашин, явган иргэдийг зорчуулахгүй. Харин иргэд олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн, бүтээн байгуулалт, газар тариалангийн ажлыг хязгаарлаагүй, барилгын материалын дэлгүүрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Хүнс болон барилгын материалын дэлгүүрүүд 10:00-18:00 цаг, банкны салбарын төвүүд 10:00-14:00 цаг, эмийн сан, шатахуун түгээх станц, ус түгээх цэгүүд 09:00-23:00 цаг хүртэл ажиллана.
Эрсдэлийг тооцож, вакцинжуулалт эрчимжих хүртэл бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тодорхой үе шаттайгаар нээх болно гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
相关新闻