Багийн эмчийн хүүхдүүд гомдол мэдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-17 14:45:54

Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн ах дүү К.Батбилиг, К.Батзаяа нар хэвлэл мэдээллийнхэнд хандлаа.

Тэд Бугат сумын дөрөвдүгээр багийн урианхай иргэд бөгөөд багийн баг эмчээр ажилладаг ээжийнхөө мөнөөс гомдол мэдүүлж байгаа гэнэ. Тэрээр, "Бидний аав 1997 онд нас барсан. Ээж Г.Давхарбаяр энэ багийн хүний бага эмчээр ажилладаг. Бид ээжийнхээ өмнөөс гомдол мэдүүлж байна. Ээж өөрөө гомдолд мэдүүлье гэхээр дарга нараас айдаг. Учир нь хэдхэн жилийн өмнө ээж орон нутагт оршиж байгаа дутагдлыг шүүмжлэн үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө ажлаасаа хөөгдөн, шүүхийн шийдвэрээр л ажилдаа эргэн томилогдсон. Иймд сумын Засаг дарга Х.Ержанат, түүний эхнэр, сумын эрүүл мэндийн салбарын эрхлэгч Айнагүл нарт бид эхийнхээ өмнөөс гомдол мэдүүлж байна. Манай ээж энэ багт 20 дахь жилдээ эмчээр ажиллаж байна. Эхний 12 жилд нь багийн айлуудыг явгалан эргэдэг байснаа 1997 оноос мотоцикльтэй болсон. Тэр мотоцикль нь хуучран элэгдэж  эдэлгээнээс гарсан. Саяхан аймгаас хөдөөний багийн эмч нарт мотоцикл тарааж өгөхдөө манай ээжид л өгсөнгүй. Манай сумын хөдөөний өөр багийн хоёр эмчид ч шинэ мотоцикл өгсөн. Манай ээж эмчийн хувьд аль ч ястан, аль ч намын хүнийг алагчлалгүй хорин жил эм тариагаа үүрээд гүйж байдаг. Гэтэл дарга нар биднийг яагаад гадуурхаад байдаг юм бэ? Үүний учрыг олж өгнө үү? гэж хүсч байна гэлээ.

Ш.Айзаря

相关新闻