Нийт 1162 зээлийн хүсэлт ирснээс 364 хүсэлтийг шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас
"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц
төлөвлөгөө"-г баталсан. Энэ хүрээнд арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн
хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс
чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл олгох ажил эхлээд байгаа.
Энэхүү “Ажлын байрыг дэмжих
зээл”-ийг 5 банк / Голомт, ХААН, Хас, Худалдаа хөгжил, Төрийн банк/-аар
дамжуулан олгож байна. Сэлэнгэ аймагт энэ сарын 19-ний өдрийн байдлаар 22540.70 сая төгрөгийн 364
хүсэлтийг шийдвэрлэн олгоод байгаа аж. Тус
аймгийн хэмжээнд нийт
117467.0 сая төгрөгийн 1162 зээлийн хүсэлтийг дээрх банкууд хүлээн авчээ.