Ихэнх нутгаар хур тунадас бага, хуурайшилт их байх төлөвтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр дөрөв, тавдугаар сард нийт нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт их байх төлөвтэй.
Тодруулбал, 4 болон 5 дугаар сард агаарын
температур олон жилийн дунджаас 1-1,5
хэмээр дулаан, Сэлэнгэ,
Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар аймагт ой, хээрийн гал түймэр гарах эрсдэл их гэжээ.
Мөн Увс,
Завхан, Хөвсгөл, Дорнод аймагт дунд зэрэг, Дорнод аймгийн төв, хойд хэсэг, Завхан, Хөвсгөл аймгийн хойд
хэсгээр ой, хээрийн түймэр гарах бага зэргийн эрсдэлтэй байгаа аж.
Өчигдрийн байдлаар
нийслэл болон Булган, Дорнод,
Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 11 суманд 13 удаагийн
ой, хээрийн түймэр бүртгэгдээд
байна.
Эдгээр түймэрт
урьдчилсан байдлаар ойн 9 га, хээрийн 280,660 га нийт 280,669 га талбай өртжээ.
Иймд иргэд, малчид, тариаланчид, ой хээрийн бүсэд явахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, цогтой үнс, нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас сануулав.