13 төрлийн мод бут тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хялганат тосгоны сум дундын ойн анги энэ хавар 13 төрлийн мод бут тариалжээ. Мод үржүүлгийн газартаа 30 эгнээ даланд нарс, шинэс, тэхийн шээг, шар хуайс, хайлаас, чацаргана, агч, долоогоно гэх мэт жимс жимсгэний бут, модыг тариалсан байна.
Энэ хаврын мод тарих үндэсний өдрүүдийн үеэр нийт 937 ширхэг тарьц худалдан борлуулжээ. 2008 онд анх бий болсон тус ойн анги нь одоогоор Хангал сум, Хялганат тосгон болон аймгийн төвийн иргэдийг мод бут, жимс жимсгэний тарьц суулгацаар ханган ажиллаж байна.
Тэд өнгөрсөн онд 117 өрхийн 8 төрлийн 3453 ширхэг мод бутыг тариалжээ. Хамгийн их тарьсан нь шар хуайсыг 44 мянгыг тариалсан бөгөөд энэ онд ч мөн дээрх тоог бууруулаагүй байна.
П.Батням