Мал төллөлт 46 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны мэдээллээр 4 дүгээр сарын 16-ны байдлаар 24 сая толгой хээлтэгч малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөөд байна.
Тодруулбал, баруун бүсэд 61.8, хангайн бүсэд 44.9, төвийн бүсэд 43.6, зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна.
Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл 97.7 хувьтай бойжиж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байгаа үзүүлэлт юм.