Өрх бүрт 9 ширхэг модны суулгац үнэгүй өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-19 17:45:54
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өрх бүрт 9 ширхэг мод үнэ төлбөргүйгээр өгөхөөр болжээ.
Өмнөговь аймаг байгуулсны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа. Түүхэн тэгш ойд зориулан 90 мянган мод тарихаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Өрх бүр 9 ширхэг /өрх бүрт 9 ш суулгац үнэ төлбөргүй/ албан байгууллага 90 ширхэг, уул уурхайн компаниуд 900 ширхэг мод тарина. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн БОАЖГ-ын 88980710, Сум дундын ойн ангийн 88000155 утсаар болон сумдын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс авах боломжтой. Хөдөлгөөн хязгаарласан энэ өдрүүдэд ард иргэд мод тарих бэлтгэл ажлаа базааж байгаагаа цахим орчинд илэрхийлсээр байна.
相关新闻