Улирал бүр цэргүүдээ цахимаар ар гэртэй нь уулзуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-19 12:07:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Хилийн 0131 дүгээр анги "Цахим өдөрлөг" зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчдаа ар гэрийнхэнтэй нь уулзууллаа.

Энэ үеэр ангийн удирдлагаас эцэг, эхчүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо. Уг арга хэмжээг улирал бүр зохион байгуулж хэвшээд байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэртэй нь цахимаар улирал бүр уулзуулахаас гадна сар бүр утсаар яриулдаг ажээ. Мөн коронавирусний эсрэг вакцинд цэргийн алба хаагчдыг бүрэн хамруулсанд эцэг эхчүүд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Тус анги хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдлыг тогтмол судалж ажилладаг байна.

相关新闻