Хүнс тээврийн машинууд Өлзийтийн шалган нэвтрүүлэх цэг дээр саатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг руу ирэх хүнс тээврийн ачааны машинууд Өлзийтийн Шалган нэвтрүүлэх цэг дээр саатаад байгаа ажээ.
Энэ сарын 14-ний өдөр өгсөн тээврийн жолоочийн PCR шинжилгээний хариу гараагүйн улмаас тухайн шалган нэвтрүүлэх цэг дээр 4 хоног саатжээ. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүний тээврийг Өмнөговь, Дорноговь аймгийн чиглэлд ямар нэгэн саадгүйгээр шуурхай нэвтрүүлж байхаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын албан бичиг гарч, Цагдаагийн Ерөнхий газарт үүрэг болгосон байдаг. Гэтэл ийнхүү Өмнөговь аймаг руу явах хүнсний тээвэр саатаж, тээвэрлэж буй жолоочийн болон хүнсний бүтээгдэхүүн муудах аюулд хүрээд байна. Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийтийн Шалган нэвтрүүлэх цэг дээр PCR шинжилгээний хариугаа хүлээн саатаж буй хүнс тээврийн жолооч нарын асуудлыг яаралтай шийдвэрлэж, нэвтрүүлэх тухай албан хүсэлтийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга хурандаа Ц.Ганзоригт хүргүүллээ.