Айл өрх, албан байгууллагуудыг автомашин байрлуулах зогсоол, зураас тэмдэглэгээ хийхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас айл өрх албан байгууллагуудыг автомашин байрлуулах зогсоол, зураас тэмдэглэгээ хийхийг уриаллаа.
Тус аймагт 2019 онд зам тээврийн ослын улмаас 4, 2020 онд 2 хүүхэд нас барсан байна. Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь томчуудын анхаарал болгоомжгүйтэй холбоотой байдаг. Иймд ялангуяа хөдөө орон нутгийн малчид, иргэд гэрийнхээ гадаа машинаа тавих зогсоолыг тусгайлан тэмдэг тэмдэглэгээтэйгээр гаргаж өгөх хэрэгтэй байгаа аж. Замын Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Чинзориг "Малчин өрх машины зогсоол бэлдэхэд хөрөнгө мөнгө тийм ч их шаардагдахгүй. Гэрээсээ тодорхой хэмжээний зайд чулуугаар ч юм уу зураас, тэмдэг тэмдэглэгээ гаргаж болох юм" гэлээ.