Аймгийн төвийн 2417 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төвийн 2417 иргэн коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдлаа.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 5-нд Говь-Алтай аймагт 4170 хүн тун вакцин хуваарилагдан ирснээс эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажиллагсад, хариу арга хэмжээний баг, хууль хүчний байгууллагууд, хэвлэл мэдээллийн болон боловсролын байгууллагын алба хаагчид дархлаажуулалтад хамрагджээ. Мөн эрсдэлт бүлэг буюу үйлчилгээний байгууллага /дэлгүүр, үсчин, гоо сайхан, шатахуун түгээх станц, ачаа тээврийн жолооч/-д ажиллагсад мөн хамрагдсан байна.
Харин хөдөөгийн сумдад нийт 1410 хүн тун вакцин хуваарилснаас дархлаажуулалт 87,7 хувьтай явж байгаа тухай тус аймгийн ЭМГ-аас мэдээллээ.