Нигерийн цөлд 34 хүний цогцос олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНИАМЕЙ. /VOA/. Нигерийн цөлд 34 хүний цогцос олдсоноос 20 нь хүүхдийн цогцос байжээ.
Засгийн газрын албан тушаалтнуудын хэлснээр, эндсэн хүмүүс нь хойд зүгт Алжир эсвэл Европ руу явж байсан дүрвэгчид байж магадгүй ажээ.
Нигерийн Дотоод хэргийн яам эдгээр цогцсыг олсноо лхагва гарагт мэдэгджээ. Үндэсний телевизийн мэдээлснээр, хүний наймаачид 8 эмэгтэй, 5 эрэгтэй хүн болон 20 хүүхдийг цөлд орхиж явсны улмаас тэд усгүйдэн ангаж нас барсан бололтой.
Эдгээр амиа алдсан хүмүүс ямар улсын иргэд болохыг одоогоор тогтоогоогүй байна.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Сахарын цөлийн Африкийн орнуудаас Европыг зорих цагаачдын тоо ихээхэн нэмэгджээ.
Түүний сацуу, асран хамгаалах хүнгүй хүүхдүүд өмнөдөөс умрыг чиглэн явах тохиолдол олонтоо гарах болсныг ОУШХБ анхаарууллаа.
Х.Сарнай