Нэг хүний биеийн байдал хүндэвтэр хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-13 18:47:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 11-нд ХӨСҮТ рүү илгээсэн PCR шинжилгээний сорьцоос 3 хүн халдвартай болох нь тогтоогдож, Дундговь аймагт батлагдсан тохиолдол 12 тохиолдол боллоо.  

Шинээр батлагдсан гурван тохиолдол нь тусгаарлалтад байсан ойрын хавьтлуудаас илэрсэн бөгөөд нэг гэр бүлийн хүмүүс ажээ. Шинээр голомт илрээгүй байгааг аймгийн ЭМГ-аас мэдээлсэн.

Тус аймагт батлагдсан 12 тохиолдол нь бүгд Эрдэнэдалай суманд гарч, сумынхаа Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүндэвтэр хэвээр байгаа ажээ.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг тодорхойлж, шинжилгээнд хамруулж байгаа ба ойрын хавьтал 180, дам хавьтал 250 гаруй хүнийг тогтоосон байна.

Аймгийн Онцгой комисс Эрдэнэдалай сумаас бусад суманд очсон иргэдийг тандан судалж, мөн PCR шинжилгээ авсан байна. Өнөөдрийн байдлаар 367 хүнийг шинжилгээнд хамруулан сорьцыг Улаанбаатар хот руу хүргүүллээ хэмээн ЭМГ-аас мэдээллээ.

相关新闻