Баян-Өлгий аймагт 145 иргэн тусгаарлан ажиглах байранд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт
өнөөдрийн байдлаар цар тахлын голомтот бүс нутгаас ирсэн 145 иргэнийг тусгаарлах
байранд ажиглаж байна.
Тэднийг Таванбогд, Думан, Өркен, Көгжал, Owl
Sky, Аргаль зэрэг зочид буудалд байрлуулжээ. Харин гэрийн хяналтад 150 иргэн
байгаа.
Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол
бүртгэгдсэн өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш тус аймагт нийтдээ 8124 иргэнийг
гэрийн хяналтад авчээ. Давхардсан тоогоор 14033 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ.
Мөн 973 хүнээс PCR шинжилгээ авснаас 425-ыг
нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт
хийсэн байна. Үүнээс 2 тохиолдол батлагдаад байгаа.
Ховд аймгаас Өлгий хотод ирж буяны ажилд
оролцоод буцсан /өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд/ иргэнтэй ойр харьцсан 60
иргэнд өнөөдөр PCR-ын 3 дахь удаагийн давтан шинжилгээ хийсэн ба хариу нь
хараахан гараагүй байна.