Гэр хорооллын 14 багт 1.3 тэрбум төгрөгөөр камержуулалт суурилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал Бүрэнбүст, Уртбулаг багийн иргэдтэй цахимаар уулзлаа.
Уулзалтын үеэр дээрх багийн 80 гаруй иргэн холбогдож цар тахалтай холбоотой нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, өөрсдөд нь тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцсон юм.
Тухайлбал, Бүрэнбүст багийн нутаг
дэвсгэрт байрлах “Залуус”, “Саруул”
орон сууцны хотхоны гадна тохижилт,
барилгын чанар, хийцийн талаар гомдол хэлж, үүнийг сэргээн
засварлаж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн
гэмт хэрэг, аюул ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд багийн нутаг дэвсгэрт
камержуулалт хэрэгтэй байгааг хэлэв. Энэ талаар аймгийн Засаг дарга С.Батжаргал
хэлэхдээ, “Энэ жил Орхон аймгийн 14 багт 1,3 тэрбум төгрөгөөр камержуулалтын ажил хийнэ. Мөн автомашины дугаар илрүүлэгчтэй камер суурилуулахаар
төлөвлөж байна” гэсэн юм.