Улаанхус сумын эмч нар хилийн застав дээр хүүхэд эх барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын эмч нарын баг хилийн застав дээр хүүхэд эх барьжээ.
Тодруулж хэлбэл, тус аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн гэр бүл Ц.Наранчимэг энэ сарын 10-ны 21.00 цагийн үед
өвдөж, сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгчээ.
Гэвч эмнэлэгт
хүргэгдэж амжилгүй 22.35 минутад салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй болсон байна. Тухайн газар нь сумын төвөөс аслагдмал, зам бартаатай, саад ихтэй
тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргажээ.
Нярайг Улаанхус сумын ЭМТ-ийн эмэгтэйчүүдийн их эмч
Х.Жанболат, тус сумын гуравдугаар багийн эмч Х.Үмбет, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж
авчээ. Одоо эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.