Ботго, унага бүрэн бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-12 11:53:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хээлтэгч малын 49,7 хувь төллөж, 730,0 шахам мянган төл бойжиж байна.

Аймгийн хэмжээгээр 43 ботго, 2724 унагыг хорогдолгүй бүрэн бойжуулж байгаа аж. Тугал 10,2, хурга 453,8, ишиг 273,5 мянган толгойгоор мал сүргээ нэмээд байна. Гурванбулаг, Могод, Сайхан, Сэлэнгэ, Хангал, Рашаант суманд төлийн хорогдол гараагүй байна.

- Нийтдээ 1,6 сая хээлтэгч мал байгаагаас 1,4 сая нь төллөх юм.  Цаг агаар сайхан байгаа нь төл малд таатай байна. Энэ жилийн хувьд мал төллөлт жаахан оройтож байгаа. Өнгөрсөн жил цастай, зарим газраар малын хорогдол их гарсантай холбоотойгоор малчид малаа өнжөөж төллүүлэх, зарим нь урин цагийн аяс харж, оройтуулж төллүүлэхээр зохион байгуулалт хийсэнтэй холбоотой гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

相关新闻