Хөвсгөл аймагт сүүлийн 2 өдөр халдвар бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-09 17:22:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд түргэвчилсэн оношлуураар 303, РСR-ын аппаратаар 24 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч, сүүлийн 2 хоногт халдвар нэмж бүртгэгээгүй байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 17, Цэцэрлэг суманд 2 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн  дотор биеийн байдал нь хөнгөн 10, хүндэвтэр 8, хүнд 1 иргэн байгаа. Тус аймгийн хэмжээнд нийт 760 иргэн тандалтад байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

相关新闻