Францын эх баригч эмч нар Өвөрхангайд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 10:04:38

Франц-Монголын эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд Францын Ферон хотын эмнэлгийн эх баригч, сувилагч  нар 2016 оны 6 сарын 1-ээс 14 хоногийн хугацаатайгаар Өвөрхангай аймагт ажиллалаа.

Тэд БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникт аймгийн эмч, сувилагчидтай хамтран ажилласан ба тус тасгийн болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эх баригч нарт эмнэл зүйн сургалт зохион байгуулсан юм. Мөн эх барихуйн тусламж  үйлчилгээний  олон улсын  чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл  өгчээ.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь ОХУ, Япон, БНСУ, Филлипин, Итали, Франц, БНХАУ, Тайван, Тайланд,  Малайз, Хонгконг, Арабын нэгдсэн улс, Турк зэрэг оронтой хамтын ажиллагаатай байдаг бөгөөд сүүлийн 4 жилд орон нутгийн төсвийн 53.4 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр 56 эмч, мэргэжилтэн дээрх улс оронд мэргэжил дээшлүүлээд байна.

Өвөрхангай Б.Батчимэг

相关新闻