Эцэг эхчүүдэд асар майхан бэлтгэн өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод суманд ЭЕШ өгөх хүүхдүүдийн эцэг эхчүүдийг энэ сарын 19 хүртэл түр хугацаатай байрлахад нь зориулж, төрийн байгууллагууд асар майхан бэлдэж өглөө.
Энд нийт 17 майхан байрлуулсан бөгөөд таних хүнгүй, эдийн засгийн хүндрэлтэй аав ээж нарт нээлттэй байна. Элсэлтийн шалгалтын эхний өдөр хоцорсон, саатсан ямар нэг асуудалгүй хэвийн байжээ.
Жил бүр олон зуун эцэг эх ЭЕШ өгөхөөр аймгийн төвийг зорьсон хүүхдүүдээ дагаж ирдэг ч таних айлгүй, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод байрлах газаргүй хүндхэн байдалд ордог. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс ийн түр байрлахад нь зориулж дээрх арга хэмжээг авчээ
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг