Замын-Үүдэд 3191 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-04-07 17:29:56

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд суманд “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 3191 хүнийг хамруулаад байна.

Үүнд  эрсдэлт бүлгийн цагдаа, онцгой, хил, гаалийн хяналтын байгууллагын алба хаагчид болон төрийн байгууллага, Замын-Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бизнес эрхлэгчдийг хамруулж байна. Цаашид хүн амыг тодорхой үе шаттай вакцинд хамруулна гэж сумын Онцгой комиссоос мэдээлэв.

相关新闻