Зах зээлд эрэлттэй мэргэжилтэй хүн ховор байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗах зээлд мал эмнэлгийн мэргэжилтэн, барилгын архитекторч, хуульч, нарийн мэргэжлийн зөвлөх инженер, бичиг хэргийн ажилтан зэрэг мэргэжил эрэлттэй байгаа ч боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна.
Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэдээлж буйгаар 2016 оны эхний хагаст ажил идэвхтэй хайгч 411 иргэн байгаагаас 293 буюу 71.2 хувь нь ажилтай болжээ.
Ажилд зуучлагдаагүй хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажил мэргэжлийг эзэмшээгүй байна. Нөгөөтэйгүүр ажилгүйдлийн түвшинд нөлөөлж буй өөр нэг зүйл нь ажил олгогчоос амлаж буй цалин хөлсийг голох, захиалагчийн шалгуурт тэнцдэггүй байна.
2015 онд 1886 иргэн идэвхтэй ажил хайж байснаас жилийн эцэст 1037 нь ажилтай болж, 849 нь дээрх шалтгаанаар ажилгүй хоцорч байв.
Иймд ажлын байрны тоог нэмж, амьжиргааны түвшинг ахиулахын тулд аль аль талдаа ойлголцох шаардлага байгааг Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээлийн сан, статистикийн мэргэжилтэн Р.Эрдэнэбат эхэллээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг