Сербийн Ерөнхийлөгч “Sinopharm” компанийн вакциныг хийлгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-06 13:36:55

БЕЛГРАД. /TASS/. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич дөрөвдүгээр сарын 6-нд Хятадын “Sinopharm” компанийн вакциныг хийлгэнэ гэдгээ мэдэгджээ.


Тэрбээр Белград хотоос зүүн зүгт 200 км зайтай оршдог Рудна-Гава хотод ажлын айлчлал хийх үеэрээ вакцин хийлгэх аж.


Одоогийн байдлаар долоон сая хүн амтай Серби улс 2.6 сая гаруй иргэнээ дархлаажуулалтад хамруулаад байгаа бөгөөд үүнээс 1 сая 90 мянга гаруй нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ. 1 сая хүн амд ногдох вакцинжуулалтын үзүүлэлтээр тус улс бүс нутагтаа нэгдүгээрт, Европт хоёрдугаарт жагсаж байна.


Сербийн иргэдэд Америкийн “Pfizer” компани, Хятадын “Sinopharm”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оросын "Спутник V" вакцинуудаас аль нэгийг сонгохыг санал болгож байгаа аж.  


相关新闻